Н.Учрал: “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ
24 Цагийн өмнө
160
Н.Учрал: “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав. 
 
Энэ үеэр, Ерөнхий сайд Н.Учрал "Говийн бүсийн төмөр замуудыг барьж байгуулж байгаа “Монголын төмөр зам” компани Улаанбаатар хотод байх нь утгагүй. Тус компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. Өндөр цалинтай ажилд орон нутгийн залуусыг ажиллуулаг. “Эрдэнэс Таван толгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Хөдөө очиж ажилла. Төлөөлөгчийн газраа л Улаанбаатар хотод байгуул" гэв. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.