М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Тэмүүлэнг томиллоо
М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Тэмүүлэнг томиллоо

М банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2024 оны 7-р сараас М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Тэмүүлэн томилогдлоо.

Б.Тэмүүлэн нь бизнес, банк санхүүгийн салбарын арвин мэдлэг, туршлагатай бөгөөд М банкийг төслийн шатнаас нь эхлүүлэн өөрийн ур чадвар, мэдлэг, туршлагаа харамгүй зориулж  Монголын анхны Необанкийг зах зээлд гаргаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд голлох хувь нэмэр оруулсан удирдагч юм.

mbank 

М банк нээлтээ хийснээр Монголын банк санхүүгийн салбарын шинэ үеийн суурийг тавьж, дахин загварчлагдсан банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг салбарт очилгүйгээр, хүссэн газраасаа авах боломжийг бий болгосон.

Бид байгуулагдаад удаагүй ч банкны үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна ногоон зээл гаргах зорилгоор IFC, Saison Investment олон улсын байгууллагаас санхүүжилт авч, Төлбөрийн картын мэдээллийг аюулгүй байдлын PCI-DSS стандартыг нэвтрүүлж, Виза болон ЮнионПэй олон улсын картуудаа гаргаж, М business апп-аа ч хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн 2 насны төрсөн өдрөөрөө Өндөр хүүний үзэгдлээр харилцагч нартаа бэлэг бариад амжсан.

Цаашдаа харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжих Дассанаас өөр бүтээгдэхүүн үйлчилгээ, болон хөнгөлөлт урамшууллыг гаргасаар байх болно.

М банк

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.