Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 40 сая тонн болж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна
Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 40 сая тонн болж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна
Эрдэнэтийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр секц нь жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан. Тэгвэл хоёрдугаар шатны нунтаглалтад МШЦ 6,71х9,75 тээрэм суурилуулснаар дөрөвдүгээр секцийн хүдэр боловсруулах хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдсэн бөгөөд жилд найман сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрсэн юм. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн хүдэр боловсруулах нөхцөл бүрдээд байна. Энэхүү МШЦ 6,71х9,75 тээрмийг 2024 оны наймдугаар сарын 21-нд залгаж, технологийн туршилт тохируулгын ажил хийгдэж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.