Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн төлөвийг нарийвчлан танилцуулна
Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн төлөвийг нарийвчлан танилцуулна

Азийн Хөгжлийн Банк "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн ээлжит тайлангаа 2024 оны 09 дүгээр сарын 25-нд танилцуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулах юм. 

Азийн Хөгжлийн Банк (АХБ) энэ оны 4 дүгээр сард танилцуулсан тайландаа Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%-иар өснө хэмээн тооцоолсон. Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч 6.0 хувьд хүрнэ гэж таамагласан билээ. 

Инфляцын түвшин 2024 онд 7.0%, 2025 онд 6.8% болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй гэдгийг мөн дурдсан. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.