Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Шивээ-Овоо ордын нүүрс нь нийт 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар I ба II давхаргаас олборлолт явагдаж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн дарга нар Шивээ-Овоо нүүрсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, цаашид тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд газар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 29500.0 га талбайг хамарсан 2,708.7 сая тонн нүүрсний нөөц бүхий юм.
Шивээ-Овоо ордын нүүрс нь нийт 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар I ба II давхаргаас олборлолт явагдаж байна. Тус уурхайд 480 гаруй ажилтан, инженер, технологийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажилчдын цалин, хангамж энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад компани, үйлдвэр, аж ахуй нэгжүүдтэй харьцуулахад чамлалттай байгаа талаар салбарын сайдад уламжлав.
 
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус салбарын үйл ажиллагаатай танилцаж, уурхайд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал, цалин хангамжийн хүрэлцээ, үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлуудад бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.