Олон улсын өнгөт металл үйлдвэрлэгчдийн тэмцээнээс Шинь Шинь ХХК-ийн баг Алтан медаль хүртлээ
2024.09.14
304
Олон улсын өнгөт металл үйлдвэрлэгчдийн тэмцээнээс Шинь Шинь ХХК-ийн баг Алтан медаль хүртлээ
"Бүс ба зам" санаачилгын хүрээнд Олон улсын өнгөт металл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулсан “Хятадын Хүрэл цом” сургалт, тэмцээнд нийт найман улсын 13 баг оролцож, "Шинь Шинь" ХХК-ийн төлөөлөл нийт оноогоор тэргүүлж, багийн дүнгээр алтан медаль, хувийн оноогоор багийн гишүүн Ж.Мөнхзаяа алтан медаль, М. Батбаяр, Д. Мөнхбуйр, Л. Мөнх-Од, Ж. Мөнхбат нар тус тус мөнгөн медаль тус тус хүртлээ.
 
Монгол Улсад уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CREC Эрдэс Баялгийн Группийн "Шинь Шинь" ХХК нь хоёр дахь жилдээ энэхүү тэмцээнд ажилтнуудаа оролцуулсан байна.
 
“CREC” корпорац нь инженерийн судалгаа, зураг төсөл, барилга байгууламж, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, орон сууцны барилга, уул уурхай, санхүүгийн хөрөнгө оруулалт болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон корпорац бөгөөд 17 жил дараалан “Fortune Global” дэлхийн ТОП-500 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан, 2022 онд тус жагсаалтын 34, Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн V байрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн, уул уурхай болон дэд бүтцийн төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэхдээ уул уурхайн төслүүдийн үр дүнгээр дэд бүтцийн төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийддэгээрээ онцлогтой корпорац юм.
 
sin_sin_3 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.