Хамгийн их ус хэрэглэдэг 10 газрыг нэрлэв
2023.10.04
285
Хамгийн их ус хэрэглэдэг 10 газрыг нэрлэв
Усны газраас дараах байгууллагуудад усаа хэмнэхийг уриаллаа.

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигладаг 10 байгууллагыг УСНЫ ГАЗАР-аас өнөөдөр зарлалаа.

Үүнд:
1. УСУГ (УБ хот) - 48,7 сая м³(шоо метр)
2. Эрдэнэт үйлдвэр (Орхон аймаг) -19,9 сая м³
3. Оюутолгой 15,9 сая м³
4. ДЦС-4 (УБ хот) - 7,5 сая м³
5. ДЦС-3 (УБ хот) - 5,4 сая м³
6. Багануур ХК - 5,3 сая м³
7. Эрдэнэтийн ДЦС - 2,9 сая м³
8. Шивээ-Овоо ХХК ( Говьсүмбэр) - 2,2 сая м³
9. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ - 2,2 сая м³
10. Петрочайна дахин Тамсагбулаг ХХК (Дорнод) - 2,1 сая м³ нар багтжээ. 

Эдгээр 10 компани, байгууллагын ашигласан усны нийт хэмжээ 112,4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлж байна. 2022 онд ус ашигласны төлбөрт нийт 50 тэрбум төгрөг компани, аж ахуйн нэгжүүд төвлөрүүлсэн бөгөөд үүний 70 хувь буюу 36,7 тэрбум төгрөгийг дээрх компани (УСУГ-аас бусад) улсын төсөвт төлжээ.  

Дээрх 10 компани ашиглаж буй усныхаа дөнгөж 1 хувийг хэмнэхэд л улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болох аж. Иймд нэр дурдагдсан том ус ашиглагч нарыг усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг зохистой ашиглалтыг бий болгоход хамтран ажиллахыг Усны газраас уриаллаа. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.