Эрдэнэт үйлдвэр оны эхний хагаст төсөвт 965 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ
Эрдэнэт үйлдвэр оны эхний хагаст төсөвт 965 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 965 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, Монголбанканд 661 мянган ам.доллар тушаасан байна. Намар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл үйлдвэрийн хэмжээнд 55 хувьтай, нийт 293 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 84 ажил бүрэн хийгдэж дуусжээ.

Уурхай насжилтыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн найдвартай, бүтээмжтэй ажиллагааг хадгалахаар нэмэлт хайгуулын ажлууд идэвхтэй хийгдэж буй. Энэ хүрээнд Оюутын ордод 5 техник ажиллаж байгаа бөгөөд өнөөг хүртэл 11552 тууш метр өрмийн ажил гүйцэтгэжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.