Монгол Улс ирэх жилийн төсөвт 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэс, 18 тонн алт, 9 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөжээ. Нүүрсний экспортын хэмжээг 83 сая тонн болгож, нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 78 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг Сангийн яам төсвийн тодотголоор шинэчлэн танилцуулсан.
Нүүрсний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга шинэчлэгдэж байна. 2022 онд манай улс 36 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол энэ дүн 2023 онд хоёр дахин өссөн билээ. Эргэн сануулахад, Монгол Улс 2021 онд 9.2 тэрбум ам.долларын экспорт хийж байсан бол энэ онд 16.7 тэрбум ам.доллар, ирэх жил 18.9 тэрбум ам.долларын экспорт хийхээр байна.