БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
2024.09.03
122
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчлах гэж байна. БНХАУ Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болж, 2023 онд хоёр улсын худалдааны хэмжээ 16.6 тэрбум ам.доллар болж, 35.7 хувиар өсжээ. Энэ оны эхний хагас жилд худалдааны хэмжээ 10.77 тэрбум ам.доллар болж, 18 хувийн өсөлттэй гарлаа. Хоёр улсын түвшинд худалдааны хэмжээгээ 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. 

Монгол Улс, БНХАУ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа билээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.