Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх жилийн төсвийн орлогыг 33,8 их наяд, зарлагыг 35,8 их наяд тэрбум төгрөг байхаар Засгийн газар тооцсон байна.
Засаг нийт 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл. Улсын төсвөөс ирэх жилд 3.5 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийгдэх буюу үүний 84% нь зам тээвэрт, 9% нь дэд бүтэц, орон сууцжуулалт, 8 % нь эрчим хүч, 7 хувь нь аж үйлдвэрийн салбарт зарцуулагдах аж. 2025 оны төсвийн бодлого бүсчилсэн хөгжил рүү чиглэсэн гэдгийг Сангийн сайд тодотгов.