Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг импортолж байна
2024.08.27
231
Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг импортолж байна

АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори /2001 он/ болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хамтарсан судалгаагаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний /салхи+нар/ боломжит нөөцийг 2.6 ТВт гэж тогтоосон билээ. 2023 оны байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 271 МВт байгаа нь зөвхөн дотоодын хэрэгцээнд ашиглагддаг бөгөөд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг /БНХАУ 15 хувь, ОХУ 5 хувь/ хоёр хөршөөсөө импортолж байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.