Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй нийт 600 МВт-ын хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станц төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний тав дахь эх үүсвэр болох юм.
Тус цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок 2024 оны аравдугаар сард ашиглалтад орно. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын цогц төсөл нь жилд 80-100МВт-аар өсөн нэмэгдэж буй Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой томоохон бүтээн байгуулалт болох юм.