"Оюу Толгой" компани 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "2024 онд зэсийн үйлдвэрлэлээ 30 гаруй хувиар нэмэх зорилт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 97 хувьд хүрсэн. Мөн түүнчлэн 3 болон 4 дүгээр босоо амны нэвтрэлтийн ажил дууссан. Үүн дээр нэмэхэд уурхайн дэд бүтцийн нэн чухал хэсэг амжилттай урагшилж байгааг дуулгая" гэлээ.