"Оюу Толгой" компани 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлангийн эхэнд тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Илүү цаг болон шөнийн ээлжийн цалин бодолтыг Монгол Улсын хууль тогтоомжинд илүү нийцүүлэх чиглэлд хийгдсэн ажлын талаар хөндөж яръя гэж бодож байна. Энэ асуудал манай зарим хамт олны дунд сэтгэл түгшээсэн асуудал байсан гэдгийг бид нар ойлгож байгаа. Оюу толгой хоёр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн. Эхний уулзалтыг амжилттай зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг энэ баасан гарагт хийхээр төлөвлөж байна. Бидний нийтлэг зорилго бол ажилтан, компанийн хэрэгцээ шаардлагыг тэнцвэртэй хангасан шийдэлд хүрэх явдал байгаа. Өөр нэг онцлох ажил гэвэл манай шинэ төгсөгчдийн хөтөлбөр маань урьдын адил үр дүнтэй хэрэгжиж байна" гэв.