Нүүрсний метан хий ашиглаж, эрчим хүчний шинэ эх үүсвэр гаргахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
Нүүрсний метан хий ашиглаж, эрчим хүчний шинэ эх үүсвэр гаргахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНХАУ-ын технологийн компаниудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хамтарсан Засгийн газраас Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам байгуулсныг онцлоод Монгол Улсын Засгийн газар цаашид үйлдвэржилтэд түлхүү анхаарч, инноваци, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилттой ажиллаж байгааг тэмдэглэв.
 
БНХАУ-ын CRRC Zhuzhou electric locomotive research institute, Shanghai intelligent connected vehicle technology center, Liyu group компаниуд уул уурхай, тээвэр, ложистик, шинэ эрчим хүчний эх үүсвэр, ухаалаг тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын уул уурхайн салбарт эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 
Төлөөлөгчдийн тэргүүн, ахлах эдийн засагч Лю Жиачэн компаний үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, тоног төхөөрөмж, технологийн шийдлүүд болон хилийн чанадад хэрэгжүүлэх боломжтой технологийн талаар товч танилцуулаад, ӨМӨЗО-ны Хөх нуур муж зэрэг газарт шинэ эрчим хүчний 50 хувийг хэрэглэж байгааг онцлов. Мөн "Liyu Group" компани Монгол Улстай нүүрсний метан хий ашиглаж, эрчим хүчний эх үүсвэр гаргах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
 
mine_20240820_2jpg 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.