Баянхөндий төслийн бүтээн байгуулалт эрчимжиж, 2025 оны дундаас үйлдвэрлэлд шилжинэ
Баянхөндий төслийн бүтээн байгуулалт эрчимжиж, 2025 оны дундаас үйлдвэрлэлд шилжинэ

Баянхөндий төслийн хүрээнд хагас өөрөө нунтаглах болон бөмбөлөгт тээрмийн суурилуулалтыг эхлүүлсэн нь бүтээн байгуулалтын явцыг шинэ түвшинд авчирсан байна. Энэ оны хоёрдугаар улирлын төгсгөлд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 40 хувь, төслийн нийт бүтээн байгуулалтын явц 30 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байгааг төсөл хэрэгжүүлэгч "Эрдэнэ Ресурс" компанийн зүгээс өмнө нь мэдээлсэн юм. Тэгвэл 2025 оны дундуур анхны алт олборлолтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо дийлэнх бүтээн байгуулалтаа эцэслэх аж. Тайлант хугацаанд төслийн талбайд 500 орчим ажилтан ажилласан байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.