Гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад уул уурхайн экспорт нөлөөлөв
Гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад уул уурхайн экспорт нөлөөлөв

Экспортын оны эхний 7 сарын статистик мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Тайлант хугацаанд нүүрсний экспорт 46.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар, 2022 оны мөн үеэс 4.2 дахин өссөн байна.

Оны эхний 7 сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 0.93 сая тонн болж,  өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Төмрийн хүдрийн экспорт 4.3 сая тонн болж, 2023 оны мөн үеэс 35.3 хувиар өссөн байна. Гол нэрийн барааны 57.9 хувийг чулуун нүүрс эзэлсэн бол 18.9 хувийг зэсийн хүдэр, баяжмал бүрдүүлэв.

Экспортод 9265.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 14.2 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

hudaldaa_7

eksport_2  

eksport  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.