Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Энтони Ж.Блинкен 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх бөгөөд саяхан зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.