МАН: Экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ
2024.06.12
269
МАН: Экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ХҮН нам хүчирхэг эдийн засгийг цогцлоох, улс орны эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарт дараах мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байна. Mining.mn сайт нам, эвслийн уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал болгож буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН улс орны эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарт дараах мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож байна. Mining.mn сайт нам, эвслийн уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал болгож буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ийг тоймлон хүргэж байна. 

  • Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.
  • Ашигт малтмалын салбарын ил тод байдлыг хангаж, уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаална.
  • Хөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
  • Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
  • Уул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.

Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр

  • Боловсруулах аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны стратегийг боловсруулж, боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
  • Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна. Үүнд:
  1. Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс- химийн үйлдвэр;
  2. Хүрэн нүүрс боловсруулах, нүүрс химийн аж үйлдвэрийн парк;
  3. Зэс боловсруулах аж үйлдвэрийн парк;
  4. Дарханы төмөрлөг, арьс ширний аж үйлдвэрийн парк;
  5. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор;
  6. Жонш боловсруулах цогцолбор;
  7. Барилгын материал үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк тус тус барина.

Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.