Үндэсний Геологийн алба Францын Геологийн албатай хамтран “ЛИ МОНГОЛИА” төслийг эхлүүллээ
Үндэсний Геологийн алба Францын Геологийн албатай хамтран “ЛИ МОНГОЛИА” төслийг эхлүүллээ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА ФРАНЦ УЛСЫН ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ ХАМТРАН “ЛИ МОНГОЛИА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
**** **** **** ****
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 5 дугаар сарын 21-нд төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалаар хоёр улсын геологийн суурь судалгааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэлийг тавьсан томоохон үйл явдал болсон юм. 
Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2024.06.03/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга БНФУ-ын Геологи, уул уурхайн судалгааны товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, нуурын гаралтай литийн хэтийн төлөв бүхий талбайнуудыг илрүүлэх зорилготой “Ли Монгол” хамтарсан судалгааны төслийн талаар санал солилцлоо. 
Төслийн эхний үр дүнг энэ оны намар гаргах төлөвлөгөөтэй ба төсөл хэрэгжих үндсэн газар нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэр юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.