"Хэрлэн-Тооно” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчилнэ
"Хэрлэн-Тооно” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчилнэ

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-ний дагуу “Хэрлэн-Тооно” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар “Ажлын тодорхойлолт II”-д 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурлаа. 

Энэхүү “Ажлын тодорхойлолт”-ын дагуу “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь дээр дурдсан ТЭЗҮ-ийг шинэчлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх юм.
Дашрамд дурдахад, уг төслийн ТЭЗҮ-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлага тавигддаг билээ.

“Оюу толгой” ХХК нь үндэсний хэмжээний усны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх стратегийн зорилгынхоо хүрээнд гол түншлэгч болох Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай хамтран “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-ийг тодотгох төслийн санхүүжилтэд гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлэх юм.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.