Даланзадгадын “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга” төслийн явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Даланзадгадын “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга” төслийн явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Даланзадгад сумын үйлдвэрийн бүсэд баригдаж буй “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга” төслийн явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэх юм. Үүнд Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга, Авто зам, зогсоол 6783 м2, Явган хүний зам 296 м2, Мод зүлэг бүхий ногоон байгууламж 4162 м2 багтаажээ.

Аймгийн хэмжээнд 2022 оны байдлаар жилдээ ойролцоогоор 220.8 тонн энгийн хог хаягдал үүсэж, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Төслийн үр дүнд Хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, орчны бохирдлыг бууруулж, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.