Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна

Монгол Улсад анх удаа Америк, Итали, Франц, Нидерландын томоохон компаниудын лицензтэй өндөр технологиор Газрын тос боловсруулах үйлдвэр /ГТБҮ/ баригдаж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 2021 оны нэгдүгээр сард эхэлсэн. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, дулааны цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ГТБҮ-ийн талбайд бүтээн байгуулалт ид өрнөж, Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн төслийн талбарт ажиллаж байна.

Тус үйлдвэрийн үндсэн түүхий эд болох газрын тосыг Дорнод аймгаас үйлдвэрийн талбай хүртэл тээвэрлэх зориулалттай, газар доор тавигдах 530 км урт дамжуулах хоолой /нүүрс-ус төрөгчийг хол замд тээвэрлэх монголын анхны магистраль шугам хоолой/ барих ажил талдаа ороод байна. Дорноговь, Сүхбаатар, Дорнод гээд нийт 3 аймгийн 10 сум, 600 гаруй км газар нутгийг дамнан, 4 томоохон төсөл /ГТБҮ, Дамжуулах хоолой, Орон сууцны хотхон, Газрын тосны хайгуул/-ийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 100 хүрэхгүй хүнтэйгээр хариуцан хэрэгжүүлж байгааг компанийн зүгээс мэдээллээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.