“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсгол үргэлжилж байна
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсгол үргэлжилж байна

УИХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсгол гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу дөрвөн тусгай шалгалтын асуудал, 10 сэдвийн хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, бичил уурхай, тэдгээрийн олголт, шилжилт хөдөлгөөн, эцсийн өмчлөгч, мөн зориулалтын дагуу ашигласан байдал болон холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн байдал, үүссэн өр төлбөр, түүний шалтгаан, эх үүсвэргүй ашигт малтмал борлуулсан, экспортолсон болон ашигт малтмалын орд, ордтой зэрэгцсэн газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, олборлосон зэрэг асуудлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтын  хугацаанд нийт 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч өнөөдрийн байдлаар 41 байгууллага хариу ирүүлсэн бол 12 байгууллага огт хариу ирүүлээгүй байна. Хариу ирүүлсэн байгууллагуудаас 9 нь нотлох баримтын хүрээнд шаардлага хангах бүрэн баримт ирүүлээгүй аж.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.