Хөрөнгийн биржээр нийт 12.5 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн борлуулжээ
Хөрөнгийн биржээр нийт 12.5 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн борлуулжээ

Монголын хөрөнгийн биржээр 2023 оны 1 дүгээр сараас эхлэн экспортод гаргах нүүрсний арилжааг эхлүүлсэн. Тэгвэл 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 546 удаагийн арилжаагаар 26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 3,000 тонн зэсийн баяжмалыг нийт 12.5 их наяд төгрөгөөр (3.6 тэрбум ам.доллар) арилжаалжээ.

Арилжааны үр дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар)  нэмэлт орлогыг төвлөрүүлсэн байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.