Газрын тосны бүтээгдэхүүн хуваах 14 гэрээ хүчин төгөлдөр байна
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах 14 гэрээ хүчин төгөлдөр байна

Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 83 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Газрын тосны хайгуул, судалгааны ажил Монгол оронд 1941 оноос өрнөж эхэлсэн. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах 14 гэрээний дагуу газрын тосны хайгуул 8 талбайд, нүүрсний давхаргын метан хийн хайгуул 6 талбайд, нийт 12 гэрээлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Газрын тосны олборлолтын туршилтыг 1998 онд манай улс эхлүүлж, 2010 онд Дорнод аймгийн нутагт орших Тосон-Уул XIX талбайн газрын тосны нөөцийг тогтоож, газрын тос олборлогч орон болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан. 2023 онд 10.4 сая тонн газрын тосыг экспортод гаргаж, газрын тосны борлуулалтын орлогоос 2.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ нь газрын тосны салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгааг харуулсан юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.