УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга Олон улсын "Уул уурхайн инноваци хөгжил" форумд илтгэл хэлэлцүүлнэ
 УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга  Олон улсын "Уул уурхайн инноваци хөгжил" форумд илтгэл хэлэлцүүлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжлэх "Уул уурхайн инноваци хөгжил" сэдэвт олон улсын форумд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Хятадын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Уул уурхайн мэргэжилтний хорооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Уул уурхайн инноваци хөгжил" форумд УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга "Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ"-ний талаар илтгэл хэлэлцүүлэх юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.