УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга намын жагсаалтаар, сайд Ж.Ганбаатар Баянгол дүүрэг нэр дэвшихээр болов
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга намын жагсаалтаар, сайд Ж.Ганбаатар Баянгол дүүрэг нэр дэвшихээр болов

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ өчигдөр тодруулж, Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн дэд сайд Б.Уянга МАН-аас жагсаалтаар нэр дэвших бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нийслэлийн Баянгол дүүрэг буюу 9-дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөх эрхээ авлаа.

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга "Монголын эдийн засагт тулах нэг хүч нь болж яваа геологи, уул уурхайн салбарын төлөөллийг жагсаалтын эхний 10-т оруулж, хууль тогтоох байгууллагад төлөөллөө багтаах боломжийг Монгол Ардын Нам /МАН/ бүрдүүллээ. Эзэмшсэн мэдлэг боловсрол, ажлын туршлагадаа үндэслэн Монгол Улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө санаа зорилго нэгтэй хэн бүхэнтэй хамтран, салбарын бодлого боловсруулж, шаардлагатай хууль санаачлан хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээр дайчлан зүтгэх болно" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.