Зэсийн үнэ 11 мянган ам.доллар давж, түүхэн дээд цэгтээ хүрэв
Зэсийн үнэ 11 мянган ам.доллар давж, түүхэн дээд цэгтээ хүрэв

Зэсийн үнэ 2024 он гарснаас хойш 25 хувиар өссөн үзүүлт үзүүлж, даваа гарагт тонн тутам нь 11 мянган ам.доллар давлаа. Зах зээл дэх зэсийн нийлүүлэлт хумигдах хүлээлт үнийн өсөлтийг хөтөлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан юм. Зэсийн үнэ 2023 оныг 8608 ам.долларын ханшаар үдсэн бол энэ оныг огцом өсөлтөөр ийнхүү үргэлжлүүлж, бүх цаг үеийн түүхэн дээд түвшинд хүрээд байна. 

Эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт, олон улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн "уур амьсгал" зэсийн эрэлт хэрэгцээг улам дэмжсээр. Дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж, жилд 50 орчим сая тонн хүрэх төлөв бий. Зэсийн үнэ ийнхүү 11 мянган ам.доллар давсан нь түүхэн дээд үнэд тооцогдож, "металлын хаан"-ы эрэлт хэрэгцээг зах зээлд дахин нэмлээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.