Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар байна
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь  нүүрс бутлан ангилах, ачиж тээвэрлэх иж бүрэн байгууламж бүхий Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн төсөл юм.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл нь Тавантолгойн ордын баруун, зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг технологийн нарийн дамжлага бүхий бүрэн автоматчилагдсан, цогц системээр дамжуулан жилд нийт 20.0 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад төдийгүй Ази тив бүс нутагтаа томоохонд тооцогдох инженерийн цогц төсөл хөтөлбөр. Мөн уурхайгаас 12.5 км-т байрлах Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр тасралтгүй хангах эхний шатны дамжлага болох юм.

ett89 

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төслийг Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, Тэжээгч, барилга байгууламж, зам талбай, эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлын хүрээнд гүйцэтгэж байна. Ингэснээр улсын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2021 онд эхлэн энэ оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

ett789 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.