Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, 11 мянган ам.долларт тэмүүлэв
Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, 11 мянган ам.долларт тэмүүлэв

Зэсийн үнэ дээшээ цойлсоор, нэг тонн нь 10,820 ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ оны эцэс гэхэд тонн тутамдаа 10 мянган ам.доллар, ирэх жил 12 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамгийг Citigroup дэвшүүлсэн. Мөн Bank of America-ийн шинжээчид зэсийн үнийг энэ онд 9300 давна гэж тооцоолж байсан. Тэгвэл эдгээрийг үгүйсгэж, оны эхний үед 10 мянган ам.доллар төвөггүй давлаа. Зэсийн үнэ 2023 оныг 8608 ам.долларын ханшаар үдсэн бол энэ оныг огцом өсөлтөөр үргэлжлүүлж байна. 

Тогтвортой хөгжилд түших эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт, олон улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн "уур амьсгал" зэсийн эрэлт хэрэгцээг цаашид улам нэмэгдүүлэхээр байна.

Дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж, жилд 50 орчим сая тонн хүрэх төлөвтэй байна. S&P Global уг таамгийг дэвшүүлсэн юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.