Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнд дотоодын 50 гаруй компани оролцож байна
2024.05.17
329
Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнд дотоодын  50 гаруй компани оролцож байна

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Эрчим Хүчний Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар , Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэн Мишээл экспо төвд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй. Энэ хүрээнд дээрх арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологио танилцуулж, бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Түүнчлэн Канад, Америкийн компаниуд онлайнаар оролцож дараах төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгээд байна. Үүнд:

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тухайлбал, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт,
-Дулааны насос, агаар сэлгэлт
-Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө
-Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн
-Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем
-Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл
-Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн аппликейшн
-Монгол гэрийн халаалтын шийдэл, батерей хуримтлуурын систем
-Ахуйн ус цэвэршүүлэгч, насос зэрэг багтжээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.