Сүүлийн үед гадаад худалдааны саад, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаан үргэлжилсэн уналт, зарим орон нутгийн засаг захиргааны өрийн эрсдэл, дэд бүтцийн төслийн санхүүжилт удааширч байгаа нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн салбарт томоохон сорилт бий болгож байна.
Зарим ган үйлдвэрлэгчид хэт их хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн, 2021 оноос хойш гангийн үнэ огцом унасан зэрэг шалтгааны улмаас алдагдал хүлээсээр байгаа.
Хятадын гангийн бүтээгдэхүүний 55 хувь нь үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн бүтээн байгуулалтад ашиглагддаг бөгөөд ойрын саруудад эдгээр салбарын эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэхгүй гэж Fitch Ratings мэдээлэв.
Эх сурвалж: China’s steel industry risks ‘falling off a cliff’ as overcapacity concerns point to end of an era | South China Morning Post (scmp.com)