"Оюу Толгой" худалдан авалтынхаа 91 хувийг дотоодын компаниудад зарцуулжээ
"Оюу Толгой" худалдан авалтынхаа 91 хувийг дотоодын компаниудад зарцуулжээ
"Оюу толгой" компани 2024 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани улс, орон нутгийн төсөвт 629 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж ажилласан байна.
 
Компанийн худалдан авалтын баг 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 538 нь дотоодын ханган нийлүүлэгчид байв. Эдгээр дотоодын компанид худалдан авалтынхаа 91 хувийг зарцуулсан байна. Нийт мөнгөн дүн нь 1.2 их наяд төгрөг аж. 
 
2024 оны нэгдүгээр улирлын байдлаар Өмнөговь аймагт бүртгэлтэй 88 ханган нийлүүлэгчээс 220 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.