Зэсийн үнэ 10,000 ам.долларт хүрэв
Зэсийн үнэ 10,000 ам.долларт хүрэв

Зэсийн үнэ 2023 оныг 8608 ам.долларын ханшаар үдсэн бол энэ оны эхний саруудад таамаг эвдэн өссөөр, 10 мянган ам.долларт хүрэв. 2024 оны эцэс гэхэд 10 мянган ам.доллар хүрнэ гэсэн таамгийг Citigroup дэвшүүлсэн байсан. Тэгвэл зэс оны эцсийг хүлээсэнгүй. Богино хугацаанд 10 мянган ам.долларт хүрснээр сүүлийн хоёр жилийн түүхэн дээд түвшинд хүрч ирээд байна.
 
Тогтвортой хөгжилд түших эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт зэсийн эрэлт хэрэгцээг цаашид улам нэмэгдүүлэхээр байгаа. Дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж, жилд 50 орчим сая тонн хүрэх төлөвтэй байна.
 
Зэсийн үнэ энэ он гарсаар 17 хувиар өсөж, дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчдийн таамгийг эвдээд зогсохгүй дахин зураглах "ажил"-тай болгож байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.