"Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" үндэсний чуулган болоход хоёр хоног үлдлээ
"Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" үндэсний чуулган болоход хоёр хоног үлдлээ

Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 04 дүгээр сарын 28-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.

Энэ удаагийн чуулган “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уриан дор геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолой, уурхайчдын гэр бүлийг сонсох юм.

Чуулга уулзалтыг санаачлагч, зохион байгуулагчаар "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ ажиллаж байна.

Бодлогын түвшинд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дэмжин, хамтран зохион байгуулах юм. Мөн салбарын төрийн бус байгууллага, холбоод тус арга хэмжээнд нэгдсээр байна. 

Эрдэс баялгийн салбарт 2020 оны байдлаар нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагаас үүний 15 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.