BUILD MONGOLIA-2024 үзэсгэлэн гурван өдрийн турш Степпе Аренад үргэлжилнэ
BUILD MONGOLIA-2024 үзэсгэлэн гурван өдрийн турш Степпе Аренад үргэлжилнэ
"Build Mongolia-2024" олон улсын үзэсгэлэн Степпе Арена мөсөн өргөөнд өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдрөөс буюу 04 дүгээр сарын 26-ныг дуустал үргэлжлэх олон улсын барилга, уул уурхай, эрчим хүчний үзэсгэлэнд дотоод, гадаадын 100 гаруй компани, аж ахуйн нэгж оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
 
Үзэсгэлэнгийн үеэр барилга, бүтээн байгуулалт, уул уурхай, эрчим хүчний салбарын хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэ өдөр барилгын салбарын дэвшилтэт технологи, хувийн хэвшлүүдийн хэрэгжүүлж буй барилга, барилгын материалын төслүүдийг онцлон танилцуулав. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг хэлэлцлээ. 
 
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, Тархмал сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Дөрөв дэх удаагийн "Build Mongolia-2024" үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр Mining.mn сайт ажиллаж байна. 
 
build_mongolia 
build 
build_mongolia_22  
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.