"Ирээдүйн инженер" хэлэлцүүлэг Даланзадгадад зохион байгуулагдана
"Ирээдүйн инженер" хэлэлцүүлэг Даланзадгадад зохион байгуулагдана

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас санаачлан хэрэгжүүлж буй “Future engineers” хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйн инженер” сэдэвт хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2024 оны 04 дүгээр сарын 27-нд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээг МУУҮА Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран уул уурхай, эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутан залууст дэмжлэг үзүүлэх, цаашид эдгээр мэргэжлийн үнэ цэн, хэрэгцээ шаардлагыг ахлах ангийн сурагчдад таниулах, салбарт шинээр эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй мэргэжлийн талаар мэдээлэл олгох зорилгоор хийх юм. 

"Ирээдүйн инженер" сэдэвт хэлэлцүүлгийн хамтран зохион байгуулагчаар ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл оролцож байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.