Төсөл, хөрөнгө оруулагчийг танилцуулах, холбох уулзалт Бээжин хотноо болно
Төсөл, хөрөнгө оруулагчийг танилцуулах, холбох уулзалт Бээжин хотноо болно
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ-ын томоохон аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллагууд оролцох “Торгоны зам, уул уурхайн төслийн танилцуулга” арга хэмжээ нь хоёр дахь удаагаа Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна.
 
Энэхүү арга хэмжээнд компани, аж ахуйн нэгж, иргэд оролцож, өөрийн төслийг нээлттэй танилцуулж, хөрөнгө оруулагчидтай шууд харилцах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломж бүрдэх юм.
 
Арга хэмжээний зохион байгуулагчаар "Тригтек" ХХК, БНХАУ-ын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг-Уул уурхайн мэргэжлийн хороо  ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Ашигт малтмал, газрын тосны газар дэмжин оролцож байна. 
 
china_mine_event 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.