“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт Өмнөговьд болно
“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт Өмнөговьд болно

“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт VI удаагаа 2024 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдах гэж байна.

mine_woman 

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ээлжит чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологич эмэгтэйчүүдийн холбоод нэгдэж хамтран зохион байгуулах юм.

Эрдэс баялгийн салбарт 2020 оны байдлаар нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагаас үүний 15 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.