"Digitalization in Mining Mongolia 2024” маргааш болно
"Digitalization in Mining Mongolia 2024” маргааш болно

Уул уурхайн цахим шилжилтийг дэмжих, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг уул уурхайн компаниудад танилцуулах зорилгоор “Digitalization in Mining Mongolia 2024” уул уурхайн технологийн арга хэмжээ 2024 оны 4-дүгээр сарын 12-нд “НҮҮРСТӨРӨГЧГҮЙЖҮҮЛЭХИЙН ТУЛД ДИЖИТАЛЧЛАЯ” уриан дор хоёр дахь удаагаа Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн зөвлөл, АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-н гишүүн байгууллагууд болон компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна.

Тус чуулганд дэлхийн тэргүүлэх их сургуулийн профессорууд, уул уурхайн технологийн компаниудын 10 гаруй илтгэгч илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд уул уурхайн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй, амжилттай нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцох юм.

Арга хэмжээнд Африкийн Замби улсад хиймэл оюун ухаан ашиглан  шинээр нээгдсэн  Mingomba зэсийн уурхайн зөвлөхөөр ажилласан Stanford-ийн их сургуулийн профессор Jef Cairs мөн Австралийн Аделайдын их сургуулийн профессор Nigel Cook нар уул уурхайн салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавих аж.  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.