"Эрдэнэ Ресурс" ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно
"Эрдэнэ Ресурс" ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно

"Эрдэнэ Ресурс" ХК 2023 оны жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Баянхөндий алтны төслийн тухай мэдээллээ олон нийтэд хүргэлээ.

Тус компанийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Өнгөрсөн арван хоёр сарын хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Баянхөндий алтны төслийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтийг ахиулсан. Баянхөндий алтны уурхай нь дэлхийд илээр олборлох боломжтой хамгийн өндөр агуулга бүхий төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг эцэслэн, төслийн санхүүжилтийг баталсан бөгөөд тоног төхөөрөмжүүдийн захиалгууд хийгдэж эхнээсээ төслийн талбайд хүлээн авч байна. Бүтээн байгуулалт эрчимжсэнээр төсөл хуваарийн дагуу 2025 оны хоёрдугаар улиралд анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн” хэмээн мэдэгдсэн. 

"Эрдэнэ Ресурс" компани жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц байх бөгөөд уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлох аж. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.