"Рио Тинто"-гийн Зэсийн группын захирлаар 2021 оны хоёрдугаар сараас ажиллаж буй Б.Болд энэ оны есдүгээр сарын 1-нээс Арилжаа, бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллахаар томилогджээ. Ингэснээр Б.Болд нь "Рио Тинто" группын бизнесийн хөгжил болон борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг хариуцах ажиллах юм.
Үүнээс гадна Гвинейн төмрийн хүдрийн "Симандоу" төслийг үргэлжлүүлэн хариуцах ажээ. Уг төсөлд "Рио Тинто" одоогийн байдлаар 6.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа.
Түүний шинээр очих Арилжаа, бизнес хөгжлийн захирлын албыг хашиж буй Альф Барриос оны сүүлчээр тэтгэвэртээ суух болсныг толгой компанийн зүгээс дурджээ.
"Рио Тинто" бол дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани.
"Ирээдүйд сахилга баттай хөгжих илүү хүчирхэг "Рио Тинто"-г бий болгох стратегийг хэрэгжүүлэхэд Б.Болд туслах болно, тэр түүхий эд, зах зээл, дэлхий даяарх харилцааг хөгжүүлэх бизнесийн хөгжлийн гүнзгий мэдлэг, туршлагатай" хэмээн "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушхолм онцолжээ.