Ирэх таван жилд нийт 14 компани хуурай болон нойтон баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт хүчин чадал нь 83.5 сая тонн байх бөгөөд үүний 37 хувь нь хуурай технологи байх аж. Дээрх төслүүд амжилттай хэрэгжсэнээр нийт үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 159.45 сая тонн хүрэх бөгөөд үүний 44 хувь нь хуурай, 56 хувь нь нойтон технологи болохоор байна.
Нүүрс хуурай аргаар баяжуулах анхны үйлдвэр 2008 онд МАК-ийн Элдэвийн уурхайд суурилагдаж эхэлсэн. Монголын нүүрсний уурхайнуудын ихэнх нь говийн аймагт байрладаг тул нүүрсний салбарыг хөгжүүлэхэд ус хамгийн чухал асуудал байсаар ирсэн. Энэхүү хүчин зүйлээс шалтгаалан 22 компани хуурай баяжуулалтын технологийг ашиглан нийт 30.5 сая тонн суурилагдсан хүчин чадалтай хуурай аргаар бэлтгэх үйлдвэр барьсан.
2025 оны байдлаар нойтон, хуурай нийлсэн 47 баяжуулах үйлдвэр баригдсан ба суурилагдсан хүчин чадал жилд 75.95 сая тонн хүрсэн байна. Нойтон аргаар 25 үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал нь 48.45 сая тонн /жил, хуурай аргаар 22 үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал нь 30.50 сая тонн/ жил байна.
Эх сурвалж: Монгол нүүрс ассоциаци, Ашигт малтмал, газрын тосны газар