Канадын уул уурхайн ассоциацийн дэд ерөнхийлөгч Чарльз Думареск Эрдэнэт үйлдвэрт ажиллажээ
Канадын Уул уурхайн ассоциацийн Шинжлэх ухаан, байгаль орчны менежмент хариуцсан Дэд ерөнхийлөгч Чарльз Грант Думареск (Charles Grant Dumaresq) энэ сарын 19, 20-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочиллоо.

Айлчлалын хүрээнд тэрбээр Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Ноён Чарльз Грант Думареск нь хаягдлын сангийн удирдлагын чиглэлээр олон улсад 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай эксперт бөгөөд Эрдэнэт үйлдвэрт “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ) стандартын “Хаягдлын сангийн менежмент” протоколын хэрэгжилтийг хангах, эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.
Уулзалтад Геологи, маркшейдерийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс болон холбогдох бүтцийн нэгжүүдийн мэргэжилтнүүд оролцож, хаягдлын сангийн өнөөгийн байдал, далангийн аюулгүй байдал, мониторингийн талаар харилцан санал, туршлага солилцлоо. Тус айлчлал нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хариуцлагатай, тогтвортой уул уурхайн зарчмыг гүнзгийрүүлэн төлөвшүүлэхэд чухал түлхэц боллоо.
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ