Эрдэнэт үйлдвэр сарын эхний 20 хоногт нийт 581 вагон зэсийн баяжмал ачуулаад байна
1 Цагийн өмнө
49
Эрдэнэт үйлдвэр сарын эхний 20 хоногт нийт 581 вагон зэсийн баяжмал ачуулаад байна
Эрдэнэт үйлдвэр энэ сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, явцын талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулжээ.
Сарын эхний 20 хоногт нийт 581 вагон зэсийн баяжмал ачуулаад байна. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвөлд бэлтгэх хүрээнд 295 ажил төлөвлөснөөс 108 нь 100 хувь хийгдэж, нийт гүйцэтгэл 72 хувьтай үргэлжилж байгаа аж.
 
Үйлдвэрлэлийн цехүүдийн мэдээллээс онцолбол, Ил уурхайд намар, өвлийн бэлтгэл 62 хувиар хангагдсан. Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төслийн 72 цагийн туршилт өчигдөр 14:00 цагт эхэлсэн байна.
 
Төслийн туршилт болон бусад ажилд гадаадын мэргэжилтнүүд ирж ажиллаж буйг цехийн удирдлага мэдээллээ.
 
Авто тээврийн цехийн нийт ажилтны 67 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад байна. Тус цех намар, өвлийн бэлтгэл, хэрэгжилтийг 53 хувьд хүргэжээ. Засвар, механикийн заводод өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу өрнөж байна.
 
Геологи, хайгуулын экспедицийнхэн хуучин болон шинэ Хаягдлын аж ахуйн талбайд хийх ажиглалтын төлөвлөлтийн дагуу өрөмдлөгийн ажлаа дуусгаад байгаа бол Ган бөөрөнцгийн цех 40-ийн бэлдэц 164 тонн буюу 22 хоног, 80-ийн бэлдэц 813 тонн буюу 10 хоногийн нөөц бэлджээ.
 
 
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.