Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 55.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.9 (60.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 20.0 (74.8%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 43.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 42.2 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 36.5 хувийг нүүрс олборлолтын салбар, 59.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 1.5 хувийг газрын тос олборлолтын салбар, 2.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2026 оны 8 дугаар сард 262.9 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ҮСХ