Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 56.3 хувиар өслөө
2 Цагийн өмнө
56
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 56.3 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 (56.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 17 (68.2%) их наяд төгрөг, боловсруулах салбар 759.3 (15%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 42 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар 10.2 (75.8%) их наяд төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 6.4 (63.9%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2-57.5 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 3.4-40.4 хувиар буурчээ. 

 

Эх сурвалж: ҮСХ

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.