Монголд анх удаа усны менежментийг олон улсын ISO 46001:2019 стандартаар баталгаажууллаа
Монголд анх удаа усны менежментийг олон улсын ISO 46001:2019 стандартаар баталгаажууллаа. Стандартчиллын AFNOR Group-ийн 100 жилийн ойн ёслолын үеэр Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл Энержи Ресурс компани усны үр ашгийн менежментийн ISO 46001:2019 олон улсын стандартын AFNOR Asia-аар баталгаажуулсан гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. Энэ үйл явдал нь Монгол Улсын усны үр ашгийн менежментийн шинэ түүх болж байна. Ухаа худаг уурхай хаягдал усныхаа 95%-ийг дахин ашиглах технологитой.